Шинэчлэлтүүд

Mongo Chat-д юу өөрчлөгдсөн бэ, хамгийн сүүлийнх нь эхэндээ.

    • Апп англи, монголоос гадна орос хэлтэй боллоо; анх ороход таны хэлийг санал болгоно.
    • Ур чадварууд галерей хэлбэртэй болж, тэндээсээ чат эхлүүлдэг боллоо.
    • mongo.chat буюу энэ сайт нээгдлээ.
    • Шинэчилсэн хажуугийн цэс: Ур чадварууд цэсэнд, чатын нэр бүтнээрээ, газар дээр нь нэр солих.
    • Чатын нэр дээр дарж солино; канвасыг ярианы хажууд өргөн, нарийн болгож болно.
    • Апп бүхэлдээ монгол хэлээр.
    • Дуугаар бичүүлэх, зураг үүсгэх, урт текстийг канвас дээр засах.
    • Илтгэлүүд загвартай болж, апп дотроо харж, танилцуулж болдог боллоо.
    • Карт дээр нэмээд QPay-ээр QR төлбөр, нэхэмжлэх ба баримтын PDF.
    • Тохиргоонд өөрийн заавар, AI-ийн өгсөн чатын нэр, товчлуурын хослол нэмэгдэж, аппыг суулгаж болдог боллоо.
    • Сан: таны хавсаргасан болон үүсгэсэн бүх файл нэг дор.
    • Үүсгэсэн файл карт хэлбэрээр гарч, чатын хажууд нээгдэнэ.
    • Төлбөртэй багцыг сараар худалдаж авдаг боллоо.
    • Баримт бичиг, хүснэгт, илтгэл хүсээд файлаар нь аваарай.
    • Картаар кредит цэнэглэх.
    • Утсан дээр: хавсралтаас камер, зургийн сан, удаан дарахад гарах үйлдэл, шудрах ба татаж шинэчлэх.
    • Судалгаа шууд явцтай, эх сурвалжийн карт, эшлэлийн урьдчилсан харагдацтай боллоо.
    • Хариултыг дахин үүсгэх, засах, дахин оролдох; хуваалцсан холбоос хугацаатай болох.
    • Админ консол: хэрэглээ, төсөв ба сануулга, гишүүд, аудитын бүртгэл.
    • Дугаарласан эшлэлтэй вэб хайлт.
    • Хайлттай загвар сонгогч, файл хавсаргах, хуваалцсан харилцан яриа.
    • Хадгалсан бүхнээ экспортлох эсвэл өөр газраас түүх оруулах.