Аюулгүй байдал

Танай багийн Mongo Chat-д оруулсан өгөгдөл хэнд дамжиж, хэр удаан хадгалагдаж, та түүнийг хэрхэн удирдах вэ.

Өгөгдөл хаана хадгалагддаг вэ
Танай ажлын орчны харилцан яриа, файл, тохиргоо манай клауд хостингийн үйлчилгээ үзүүлэгч дээр хадгалагдана.
Хэнд дамжуулдаг вэ
Хүсэлтэд хариулахын тулд түүний текст болон холбогдох файлыг манай гарцаар дамжуулан таны сонгосон загварын нийлүүлэгч рүү илгээнэ. Вэб хайлт хайлтын үйлчилгээ рүү, төлбөр төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч рүү очно. Бидний ашигладаг үйлчилгээ үзүүлэгчдийн төрлийг нууцлалын бодлогод тайлбарласан.
Хэр удаан хадгалдаг вэ
Таны агуулга та эсвэл танай ажлын орчин устгах хүртэл хадгалагдана. Түр чат 30 хоногийн дараа устна. Бүртгэл устгахад харилцан яриа, файл, төсөл, санах ой нь устна; хэрэглээний бүртгэл ба аудитын мөр нэрийг нь хассан хэлбэрээр байгууллагад үлдэнэ.
Дамжуулалтын шифрлэлт
Сайт, апп, API зөвхөн HTTPS-ээр ажилладаг тул таны илгээсэн мэдээлэл бидэнд хүрэх замдаа шифрлэгдсэн байна.
Байгууллага хоорондын тусгаарлалт
Байгууллага бүрийн өгөгдлийг бусдаас тусад нь хадгална. Нэг ажлын орчинд нэвтэрсэн хүн өөр ажлын орчны харилцан яриа, файл, тохиргоог харах боломжгүй.
Админы хяналт
Админ хүн урих, хасах, өөр хэнийг админ болгохыг шийдэх, хүн болон загвар тус бүрийн хэрэглээг харах, зарцуулалтын төсөв, сануулга тохируулах эрхтэй. Ажлын орчинд ямар загвар, боломж байх нь багцаас хамаарах ба Enterprise-д тохируулж болно.
Аудитын бүртгэл
Удирдлагын үйлдэл (хүн, эрх, тохиргоо, төлбөрийн өөрчлөлт) админ уншиж болох аудитын бүртгэлд бичигдэнэ.
Экспорт ба устгал
Хүн бүр Тохиргооноос өөрийн бүх өгөгдлийг экспортолж, бүртгэлээ устгаж болно.
Төлбөр
Картын болон QR төлбөрийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гүйцэтгэнэ. Бид картын дугаарыг хэзээ ч харж, хадгалдаггүй.

Бид өгөгдлийг хэнтэй хуваалцдаг вэ

Аюулгүй байдлын асуудал илрүүлсэн бол мэдэгдээрэй: холбоо барих хуудас. Машинд уншигдах мэдээлэл: security.txt.

Багаараа туршаад үзээрэй.

Нэг минутад тохируулна.